Минутад 10.2 тонн ус соруулах хүчин чадалтай зөөврийн гурван ширхэг мотопомпыг бэлэн байдалд шилжүүлжээ

Минутад 10.2 тонн ус соруулах хүчин чадалтай зөөврийн гурван ширхэг мотопомпыг бэлэн байдалд шилжүүлжээ
Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар үер, усны гамшгийн үед яаралтай хариу арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд 10.2 тонн ус соруулах хүчин чадал бүхий Sykes CP 150i загварын зөөврийн гурван ширхэг мотопомпыг худалдан авчээ. 
 
Онцгой комиссын энэ сарын 16-ны өдрийн гуравдугаар албан даалгаврын хүрээнд дээрх мотопомпуудын бэлэн байдлыг шалгаж, нутаг дэвсгэрийг бүсчилэн дараах гурван байршилд шилжүүлэн байршуулсан байна.
 
Үүнд: 
 
-Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “Таван богд автомотив” ХХК-ийн Тоёота төв
-Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги
-Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ гэсэн газар байршуулжээ. 
e69cc53312fb4719926b3d79e1f644d2
ec5286f0b957449ea6fdcbd9c5b56bb9
655bba78edad406693d3ffa63d3fdd1a
 
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.