Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар өглөө
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX их хурал 2026 оны зургаадугаар сарын 21-ны өдөр хуралдана. Уг хурлаар МСНЭ-ийн дүрмийн дагуу өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ ерөнхийлөгчийг сонгох юм.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ сэтгүүлч Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нь 2026 оны зургаадугаар сарын 17 өдөр МСНЭ-ийн ажлын албанд өгсөн байна.
МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2026 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн хурлаар баталсан Их хурлын төлөөлөгч сонгох журмын 1.2; 2.1; 2.2; 2.3; 2.8; 2.9 заалтыг үндэслэн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтийг 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл МСНЭ-ийн ажлын албанд хүлээн авахаар заасны дагуу 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаар тасалбар болгожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.