Туул голд гурван иргэн осолджээ
Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Туулд голд хүн живсэн дуудлага өчигдөр өдөр 14:44 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Хан-Уул дүүрэг есдүгээр хороонд Туул голд хоёр иргэн живсэн дуудлагаар Аврах ангийн алба хаагчид гол дагуу эрэн хайж, дөрвөн метрийн усны гүнд 152 удаагийн шумбалт хийн, хоёр иргэнийг (20-51 настай) нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Онцгой байдлын газраас гол, усны ойролцоо зорчихдоо бага насны хүүхдийг хараа, хяналттай байлгах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохггүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.