“Барааны ангилал, гарал үүслийн дүрэм” сэдэвт сургалт зохион байгуулна
Гаалийн ерөнхий газраас Үйлдвэрлэгч, экспортлогч худалдаа эрхлэгчидэд зориулан “Барааны ангилал, гарал үүслийн дүрэм” сэдэвт сургалтыг зохион байгуулна.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг бизнес эрхлэгчид, худалдааны байгууллагуудад сурталчлан таниулах, хэлэлцээрийн хүрээнд олгогдох тарифын хөнгөлөлт, боломжийг үр ашигтай ашиглахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Гаалийн байгууллагаас барааны ангилал, гарал үүслийн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.
Сургалтаар:
-Барааны ангилал (БТКУС)
-Барааны гарал үүслийн дүрэм, шалгуур
-Тарифын хөнгөлөлт эдлэх нөхцөл
-Гарал үүслийн нотлох баримт бүрдүүлэх зөвлөмж зэрэг мэдээллүүдийг хүргэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.