Улаанбаатар Амазонс баг хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Улаанбаатар Амазонс баг Фиба 3х3 сагсанбөмбөгийн цуврал тэмцээнүүдийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. 

ddee2bdda153406987fd244490587a9e

Өнгөрөгч амралтын өдрүүдэд (зургаадугаар сарын 13, 14) Австри улсын Вена хотноо зохион байгуулагдсан Вена 2026 Woman Series тэмцээнд Улаанбаатар Амазонс баг маш амжилттай өрсөлдөж дэд байранд орлоо. Манай багийн хувьд дараах тоглолтуудыг хийлээ.

Хэсэгтээ:

  • Испанийн Мадрид багт 21:17 хожигдсон
  • Украины шигшээ багийг 21:17 хожсон

Хасагдах шатанд

  • Румын улсын Бухарест багийг 19:15 хожсон
  • Францын шигшээ багийг 17:12 хожсон

Шигшээ тоглолтод:

  •  Испанийн Мадрид багт 20:14 хожигдон тус тэмцээний дэд байранд орлоо. 

Ингэснээр Улаанбаатар Амазонс баг 80 оноо авч Фиба 3х3 сагсанбөмбөгийн хүснэгтийн байрлалыг (Standings) тэргүүлж эхэллээ. Монгол багийн хувьд энэ нь анхны тохиолдол бөгөөд он гарсаар манай баг Ченду, Манила, Шанхай, Вена гэсэн дөрвөн тэмцээнд цуглуулсан оноогоороо АНУ-ын шигшээ багийн дээр эрэмбэлэгдлээ. 

Жич: Энэ нь дэлхийн чансаа биш бөгөөд Улаанбаатар Амазонс баг дэлхийн чансаагаар 7 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. (2026.06.15)

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.