2026 онд нийслэлийн таван дүүрэгт 73.2 км дугуйн зам барина
Залуучуудын дунд скүүтер, мопедын хэрэглээ нэмэгдсэн ч тэмдэг тэмдэглэгээ, зориулалтын зам байхгүйгээс үүдэж, иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсаар байна.
2024 онд осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн бол 2025 онд энэ тоо тав дахин нэмэгдэж зөвхөн явган хүний зам дээр 2792 осол аваар гарсан байна. Үүсээд байгаа энэ асуудлыг шийдэх хамгийн зөв гарц нь стандартад нийцсэн дугуйн замуудыг барьж ашиглалтад оруулах юм.
2026 оны зуны улиралд багтаан дараах байршлуудад дугуйн зам барина. Үүнд: Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийг холбосон нийт 73.2 км дугуйн сүлжээ замыг барьж ашиглалтад оруулахаар төвөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.