MongolZ баг өнөөдөр сүүлийн дайралтаа хийнэ

"Counter-Strike 2" цахим спортын энэ оны хамгийн том, нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох "IEM Cologne Major 2026" тэмцээний шөвгийн 8-ын төлөөх сүүлийн дайралтууд өнөөдөр явагдана. /зургаадугаар сарын 14/

ebaac584de834f18a96fa2fef507086c

ХБНГУ-ын Кёльн хотноо зохион байгуулагдаж буй тус тэмцээн нь нэг сая хоёр зуун тавин мянган ам.доллар шагналтай сантай бөгөөд чансаа, нэр хүндийн хувьд маш том тэмцээн юм. Монголын "The MongolZ" багийн хувьд чансааны дагуу тэмцээний гуравдугаар шатнаас урилгаар оролцож байгаа бөгөөд өнөөдөр шөвгийн наймын төлөөх "сүүлийн дайралтаа" хийнэ. Тэдний өнөөдрийн учраа нь Европ тоглогчид бүхий The Monte баг байх болно. Франц, Болгар, Литв, Их Британийн тамирчид бүхий хүчирхэг бүрэлдэхүүнтэй The Monte баг нь тус тэмцээний хоёрдугаар шатнаас тун хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсээр өнөөдөр монгол багтай нүүр тулж байна. 

Хоёр баг өмнө нь 2023 онд нэг удаа таарахад Monte баг хожиж байсан ч өдгөө The MongolZ багийн бүрэлдэхүүн болон тоглолтын түвшин харьцангуй өөр, дэлхийн топ хэмжээнд хүрсэн тул энэ удаагийн тоглолт туйлын сонирхолтой болох хүлээлттэй байна. 

Тоглолт Улаанбаатарын цагаар 20:00 цагт явагдах хуваарьтай байгаа ба та бүхэн Youtube сувгаар хүлээн авч үзэн The MongolZ багаа уухайлан дэмжээрэй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.