Эйфелийн цамхгийн дор сумогийн хүчтэнүүд барилдлаа
31 жилийн дараа Францын нийслэлд сумо аваргуудынхаа хамт эргэн ирлээ.

Энэ амралтын өдрүүдэд (Зургаадугаар сарын 13, 14) Францын нийслэл Парис хотноо мэргэжлийн сумо бөхийн үзүүлэх барилдаан зохион байгуулагдаж байна. Японы Сумогийн холбооноос Европт сумогийн соёлыг сурталчлах зорилгоор аялан тоглолтыг аялан тоглолтыг зохион байгуулж байна. Парист өмнө нь 1986 болон 1995 онуудад сумогийн үзүүлэх барилдаан болж байсан бөгөөд ийнхүү 31 жилийн дараа Францын нийслэлд сумо эргэн ирж буй нь энэ юм.
Парис дахь барилдаанд зөвхөн дээд зиндааны шилдэг бөхчүүд оролцож байгаа бөгөөд Хошорюү С.Бямбасүрэн, Оносато аваргуудаас гадна озеки Киришима Б.Лхагвасүрэн нарын бөхчүүд манлайлж байна.
Парис хотод болсон үзүүлэх барилдааны эхний өдөр (6-р сарын 13-ны Бямба гараг) хагас шигшээ барилдаанд монгол хүчтэнүүд болох Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн, озеки Киришима Б.Лхагвасүрэн нар хоорондоо тулж тус өдрийн аваргаар Озэки Котозакүра тодорсон тун сонирхолтой барилдаанууд боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.