Юнивишн Хөлбөмбөгийн ДАШТ-ийг МҮОНРТ-ийн сувгаар ухраан үзүүлэхээр болжээ

Юнивишн Хөлбөмбөгийн ДАШТ-ийг МҮОНРТ-ийн сувгаар ухраан үзүүлэхээр болжээ
Юнивишн хөлбөмбөгийн ДАШТ-ийг зарим сувгаар ухраан үзэхийг хязгаарласан мэдэгдэл гаргасан нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Тэгвэл МҮОНРТ-ийн суваг эфирийн тухайд ухраан үзэх боломжтой болжээ.
 
Энэ талаар МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэл: 
 
-Холбогдох байгууллагуудтай харилцан ойлголцосны дүнд Юнивишн үйлчилгээний хэрэглэгчид Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний МҮОНРТ Mongolian National Broadcaster MNB Спорт суваг эфирийг ухраан үзэх үйлчилгээг хэвийн ашиглах боломж бүрдлээ.
 
Үзэгчдийн эрх ашиг, олон нийтийн хүртээмжийг нэн тэргүүнд тавьж, үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэж хамтран ажилласан Юнивишн, Скаймедиа компаниудад талархал илэрхийлж байна. Тэмцээнийг дамжуулан үзүүлэхтэй холбоотой гэрээтэй холбоотой үүссэн нөхцөлүүд дээр шат дараатай өөрчлөлт хийгдэхээр холбогдох талууд дахин зөвшилцөх юм хэмээв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.