Улаанбаатар Амазонс баг хэсэг тэргүүлэн өрсөлдөнө
Фиба 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн "Вена 2026" тэмцээн өнөөдөр монголын багийн тоглолтоор хөшгөө нээнэ.

Тодруулбал: Австрийн Вена хотноо 12 шилдэг баг уламжлалын дагуу дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөхөд бэлэн болоод байна. Чансааны дагуу Румыны Бухарест баг А хэсгийг тэргүүлж байгаа бол Канадын баг В хэсгийг, С хэсгийн Монгол улсын Улаанбаатар Амазонс баг, D хэсгийг Германы шигшээ баг тус тус тэргүүлж байна.
Манай багийн хувьд хэсэгтээ Испанийн Мадрид, Украины багуудтай дараах хуваарийн дагуу өрсөлдөнө.
Улаанбаатарын цагаар зургаадугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 1:05 цагт Испанитай, 13-ны 16:45 цагт Украины багтай тус тус тоглох хуваарьтай байна.
Манай багийн бүрэлдэхүүнд: МУГТ О.Хулан, МУГТ Б.Ариунцэцэг, Амари Робинсон, Тао Труо нар багтсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.