3500 ААН, иргэнд стандартын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч ажиллаж байна

3500 ААН, иргэнд стандартын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч ажиллаж байна
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна. 
 
Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын баталсан удирдамж болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын 2026 оны А/233 дугаар тушаалаар ХХААХҮЯ-наас хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хоол хүнсээр дамжих хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг салбарын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
08a30822c2fa4bd38497347da0e112e7
 
Хяналт шалгалтын хүрээнд хүнсний үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа, мал эмнэлгийн чиглэлээр их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 3500 орчим аж ахуй нэгж, иргэнд холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр зөвлөн туслах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.