Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын чиглэлд хатуу хучилттай авто замын ажил үргэлжилж байна

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын чиглэлд хатуу хучилттай авто замын ажил үргэлжилж байна

“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын чиглэлд буюу тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажил үргэлжилж байна.

Одоогоор Тойлогтоос Жанхайн даваа хүртэлх авто замын хучилтын ажил явагдаж байна.
 
Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогтын чиглэлийн авто замтай холбох хоёр км, Хатгал-Жанхай-Тойлогтын чиглэлд 30.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихайн чиглэлд 5.5 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөжээ. Мөн Хатгал орчмын долоон байршилд авто зогсоол байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа аж.
 
Түүнчлэн Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хоёр чиглэлд явган болон морин аялалд зориулсан жимийг тохижуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
 
Тус хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Хөвсгөл нуур орчмын тоосжилтоос үүдэлтэй бохирдлыг бууруулж, олон салаа зам гарган хяналтгүй зорчих байдлыг хязгаарлах замаар байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах юм. Мөн Монгол орны цэнгэг усны нөөцийн дийлэнхийг бүрдүүлдэг энэхүү бүс нутагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэх ач холбогдолтой.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA 1 цаг, 20 минут
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY $ 780,000 USD CONTACT THIS HOSPITAL EMAIL TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00