Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулна

Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын өгсөн чиглэлийн дагуу ХХААХҮЯ-ны холбогдох газрууд, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг тодорхой тооцоо судалгаа хийж, эхний ээлжид таван аймгийг сонгон, түүхий эд бэлтгэлийн төв байгуулан, малын түүхий эд, арьс, ширийг хаягдалгүй бэлтгэн, нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр болсон.
 
Энэ ажлын хүрээнд ХХААХҮЯ-ны холбогдох газрууд, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Мал эмнэлгийн ерөнхий газар, судалгаа хөгжлийн байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоод хамтран зүүн бүсийн аймгуудад түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, нийлүүлэлтийн сүлжээг зохион байгуулах, түүхий эдийн нөөц, боломжийг үнэлэх зорилгоор “Зун, намрын улиралд арьс ширэн түүхий эд бэлтгэх” хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг тавдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад зохион байгуулсан. 
e6db4e834e9b4aa7ab539fe2c241d41d
Уулзалтад зүүн бүсийн аймгуудын холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөлөл хамрагдаж, түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, боломжийг тодорхойлж, дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, стандартын шаардлага хангасан түүхий эдийн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцов.
 
Мөн Хөвсгөл, Архангай аймгийн холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөллийг хамруулсан “Зун, намрын улиралд арьс, ширэн түүхий эд бэлтгэл” хэлэлцүүлгийг зургаадугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны харьяа байгууллагуудаас гадна “Булигаар” ХК, “Дархан нэхий” ХК, “Мон-Ирээдүй” ХХК, “Их-Эргэлт” ХХК зэрэг арьс шир боловсруулах үйлдвэрүүд оролцжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.