Сүхбаатарын талбайд "Америкийн өдрүүд" эхэллээ
Улаанбаатар хотын төв талбайд өнөөдөр “America Days: Celebrating 250 Years of Freedom” буюу “Америкийн өдрүүд” арга хэмжээ нээлтээ хийлээ.
Энэхүү арга хэмжээг АНУ-ын Элчин сайдын яам болон AmCham Mongolia хамтран зохион байгуулж байгаа бөгөөд АНУ тусгаар тогтнолоо тунхагласны 250 жилийн ойг угтан тэмдэглэж байна.
Арга хэмжээний хүрээнд америк соёл, боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн салбарын танилцуулга, үзэсгэлэн, хүүхэд залуучуудад зориулсан хөгжөөнт тоглоом, урлагийн тоглолт зохион байгуулагдаж байна.
Мөн АНУ-д суралцах боломж, солилцооны хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах боломжтой аж.
“Америкийн өдрүүд” арга хэмжээ зургаадугаар сарын 6-7-ны өдрүүдэд үргэлжлэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.