Баруун турууны даваанд мотоциклийн осол гарч, нэг хүн нас баржээ

Баруун турууны даваанд мотоциклийн осол гарч, нэг хүн нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны пост өнгөрөөд мотоциклтой хүн онхолдож, ухаангүй байна гэх дуудлага өнөөдөр өдрийн 13:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгалт явуулахад хувийн эзэмшлийн МТ-09 маркийн улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан эрэгтэй жолооч Баруун турууны даваа орчимд замын зорчих хэсгийн төмөр хашлага мөргөж, ослын улмаас нас барсан болохыг тогтоосон байна. Уг хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

Тодруулбал, өнөөдөр зохион байгуулагдаж буй олон улсын мотоциклийн арга хэмжээний цуваа 11:00 цагт Чингис хааны талбайгаас хөдөлжээ. 

Осолдсон иргэн цуваанаас салж, Архангай аймаг руу чиглэдэг зам руу орсон бөгөөд осол Эмээлт орчмоос Баруун туруу чиглэлийн замд 13:20 цагийн орчимд гарсан болохыг албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.