DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий

DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий

Оройн цагаар бүтэн кино үзэх завгүй, үзсэн ч сунжирсан урт, удаан санагдаж байна уу? Тэгвэл ажил, хичээл, өдөр тутмын завгүй амьдралын хэв маягт тохирсон "микродрама" гэх ойлголт гарч иржээ. Анги тус бүр нь ердөө 1-3 минут үргэлжилдэг ч уламжлалт олон ангит киноноос дутахгүй өрнөл, хайр дурлал, өшөө авалт, гэр бүлийн зөрчил, гэнэтийн эргэлтүүдийг багтаадаг нь үзэгчдийг татах гол шалтгаан.

Микродрамын зах зээл анх Хятадад хурдацта хөгжсөн. Харин өнөөдөр дэлхийн олон оронд хэдэн зуун сая үзэгчтэй болсон байна. Гар утсанд зориулсан босоо формат, хурдан өрнөл, анги бүрийн төгсгөлд үзэгчийг дараагийн ангийг үзэхээс өөр аргагүй болгодог зохиомж нь энэ төрлийн контентыг шинэ үеийн энтертайнментын нэг хэлбэр болов.

Монголд – DramaX.mn

Монголд Солонгосын олон ангит кино, Хятадын драмууд хэдийнэ өөрийн үзэгчдээ бүрдүүлсэн. Харин микродрамын формат төдийлөн хөгжөөгүй байсан бөгөөд ихэнх хэрэглэгчид сошиал сүлжээгээр хэсэгчлэн үзэхээс хэтэрдэггүй байв.

Тэгвэл энэ орон зайд зориулан бүтээсэн DramaX.mn платформ Хятадын алдартай микродрамуудыг монгол хэлээр хүргэж эхэлжээ.

Тус платформын онцлог нь гар утсанд зориулсан босоо формат, хурдан үзэх боломж, олон төрлийн жанрын сонголт юм. Романтик драм, тэрбумтны амьдрал, гэр бүлийн зөрчил, өшөө авалтын түүх, уран зөгнөлт зохиол, +21 ангилал зэрэг үзэгчдийн хамгийн их сонирхдог агуулгуудыг нэг дороос үзэх боломжтой.

Та бүхэн DramaX.mn вебсайт руу зочлох болон Google Play-ээс "DramaX Mongolia" аппликейшн татах боломжтой.

Яагаад DramaX онцгой вэ?

Монголын үзэгчид ихэвчлэн TikTok, Facebook, Instagram Reels, YouTube Shorts, Facebook-ийн групп зэрэг платформ дээр богино хэмжээний видео контент үздэг. Гэхдээ дүрсний өнгө, чанар тааруу, монгол дуу оруулалт байхгүй. DramaX энэ зуршлыг бүрэн ойлгож, бүхнийг шинэ шатанд гарган, албан ёсны болгож байна.

DramaX дээрх бүтээлүүд нь дэлхийн зах зээлд өндөр хандалт авсан Хятадын шилдэг микродрам мөн баримтат кинонууд бөгөөд Монголынхоо үзэгчдэд зориулан дэвшилтэт платформыг хөгжүүлэн, мэргэжлийн дуу оруулгыг хийжээ.

666 810x456

Зөвхөн үзэх биш, шинэ соёл түгээж байна

Микродрам бол ердөө богино кино биш. Энэ бол шинэ үеийн үзэгчдийн хэрэглээний хэв маягт нийцсэн цоо шинэ контентын экосистем. Дэлхийн томоохон стриминг компаниуд хүртэл энэ чиглэл рүү хөрөнгө оруулж эхэлсэн энэ үед Монголд DramaX анхдагчдын нэг болж байна.

Тус платформын багийнхан ойрын хугацаанд контентын сангаа өргөжүүлэх, iOS дээрх аппликейшнаа хөгжүүлэх, монгол хэрэглэгчдэд зориулсан шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

best 810x456

Үзэх зүйл үргэлж бий

Орчин үеийн хүмүүсийн хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа. DramaX тэрхүү цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ хэдхэн минутын дотор бүтэн киноны хэмжээний сэтгэл хөдлөлийг хүргэхийг зорьж байна. Дэлхий даяар хүчээ авч буй микродрамын давалгаа Монголд иржээ.

Түүний нэр нь DramaX.mn.

post 500x500

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.