А.Ганбаатар: Хар тамхитай тэмцэх газрыг тусад нь байгуулж л тэмцэхгүй бол Монгол Улс цагаан тахалд нэрвэгдчихлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
-УАБЗ эсхүл ажлын хэсэг Их хурлыг гишүүдийг бүрэн цуглуулж байгаад хаалттай мэдээлэл өгөх хэрэгтэй. Дам сонссон яриа, зарим нэг фокус группийн ярианаас харахад хар тамхины төрөл төрлөөр нь дагнасан бүлэглэлүүд гарчихсан байна гэх.
Энэ хуульд хамгийн түрүүнд хэрэглэгчийг нь наанатай, цаанатай харж үзэж болох юм. Хамгийн гол нь нийлүүлж, зарж байгаа хүмүүсийн ялын бодлого зөөлдөж байгаа байгаа нь ажиглагдаж байна. Хар тамхи худалдсан, импортолсон бол нэг жил зорчих эрхийг нь хязгаарлана. Тарималжуулсан бол 5400 нэгжээр торгоно гэх мэт ялын бодлого нь багадна. Энэ ялын бодлогыг хэрхэх вэ? Америк, Тайландын жишээг яриад хуулийн төсөл лоббидох хэмжээнд хүрсэн байна.
Хуулийн 51 дүгээр зүйл дээр хар тамхитай тэмцэх албаны чиг үүргийг хуульчилсан байгаа. Миний санал АТГ шиг Хар тамхитай тэмцэх газар гэж тусад нь гаргаж ирээд, эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх чиглэлээр, ял шийтгэх чиглэлээр “үүрэг, функцээ” нэгтгэсэн нэгжтэй болж тэмцэх хэрэгтэй. Монгол Улс цагаан тахалд нэрвэгдчихлээ. Үүнийг албаны хүмүүс бүгд мэдэж байгаа. Хэргээ илчлэх юм бол хэргээс чөлөөлж байгаа гэж хэлж байгаа. Хохирогч хамгаалах Тахарын алба гэж байхгүй болчихсон. Үүнийгээ хуультайгаа уясан юм уу. Тэр хүн чинь гадагшаа гарахгүй л бол эндээ маш том дарамтад ордог юм билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.