Хувьцаа, ногдол ашиг өвлүүлэх тухай мэдээллийг нэг цэгийн үйлчилгээнээс авах боломжтой

Хувьцаа, ногдол ашиг өвлүүлэх тухай мэдээллийг нэг цэгийн үйлчилгээнээс авах боломжтой
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт, хувьцаа, ногдол ашиг өвлүүлэх тухай мэдээллийг нэг цэгийн үйлчилгээнээс авах боломж бүрджээ. 
 
2026 оны зургаадугаар сарын 2-4-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний 31 төвд зохион байгуулж байна. 
 
Иргэд өөрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд хандан хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээллийг авах боломжтой ба нотариатын үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд өв хүлээн авах ажлыг зохион байгуулж байгаа юм. 
Мөн өнөөдөр болон маргааш 21 аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцааг өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, өв хүлээн авах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулагдах юм. 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг энэ сарын 1-ний өдрөөс хууль ёсны өвлөгчид шилжүүлэх буюу өвлүүлж эхэлсэн ба өвлүүлэх ажил 2027 оны 06 сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.