МИАТ: Токио чиглэлийн ОМ501, ОМ502 нислэгийг цуцаллаа

МИАТ: Токио чиглэлийн ОМ501, ОМ502 нислэгийг цуцаллаа

Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины нөлөөгөөр 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр үйлдэх Улаанбаатар–Токио–Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-иас мэдээлснээр, дээрх нислэгийн зорчигчдыг зургаадугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус компани цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан өөрчлөлтөд хүлээцтэй хандан ойлгож буй зорчигчдод талархал илэрхийлсэн ба дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.