"Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоол батлагдлаа

"Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоол батлагдлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг эцэслэн баталлаа.
 
Төлөвлөгөөний төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.10.1, 6.10.2 дахь заалтад заасан шаардлагад нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулжээ. 
 
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үндсэн хариуцагчаар ажиллах 15 төсөл, арга хэмжээ тус төлөвлөгөөнд тусгасан. Үүнд: 
 
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны чанарыг сайжруулах хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлнэ
этгэврийн нөөц сангийн хөрөнгийн жилийн дундаж өгөөжийг нэмэгдүүлнэ
-Хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлнэ
-Нийгмийн халамжийн үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ болон асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлэх байгууллагын тоог нэмэгдүүлнэ 
-Хүүхдийн эрхийг хамгаалахад мэдлэг, мэдээлэл олгох сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, түр хамгаалах байрыг төрөлжүүлэх, “нийгэмшихүй” арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.