Сүхбаатар дүүргийн хэмжээнд эрсдэл бүхий газруудын зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өглөө

Сүхбаатар дүүргийн хэмжээнд эрсдэл бүхий газруудын зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өглөө

Сүхбаатар дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит хуралдаанаар дүүргийн хэмжээнд эрсдэл бүхий газруудын зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өглөө.

Үүнд:

 
• Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах
• Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ойрын өдрүүдэд үргэлжилсэн болон их хэмжээний бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах
• Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг нэгдсэн цахимд шилжүүлсэн, бизнесийн орчныг дэмжихтэй холбогдуулан гаргасан 2026 оны 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, тайлагнаж, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллах
• Зуны улиралд дулаан хангамжийн шугам, тоноглолд засвар хийх ажлын хүрээнд хэрэглээний халуун ус хязгаарлах мэдээллийг иргэдэд урьдчилан шуурхай хүргэж, хуваарьт ажлыг тогтоосон хугацаанд нь чанартай зохион байгуулан, хэвийн үйл ажиллагааг хугацаанд нь сэргээхэд онцгой анхаарах
• Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах, жуулчдад ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах
• Зуслангийн ногоон бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээг сайтар хангаж ажиллах зэрэг ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.