Төв аймгийн Аргалант, Баянцогт сумыг холбох хатуу хучилттай авто замын ажил 2027 онд дуусна

Төв аймгийн Аргалант, Баянцогт сумыг холбох хатуу хучилттай авто замын ажил 2027 онд дуусна
Орон нутагт хөгжлийн бодлогыг тэлж нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ажлын байр нэмэгдэх боломжтой. Тиймээс орон нутагт дэд бүтцийг сайжруулж, нийгмийн баталгааг хангахад төр бодлогоо чиглүүлж ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Баянцогт суманд өнөөдөр /2026.05.27/ ажиллах үеэр онцоллоо.
d830fe6db0c14e26a809cfab3600158f
 
Баянцогт сум 720 гаруй өрх, 1950 орчим хүн амтай. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл түлхүү эрхэлдэг тус сумын нийт өрхийн 56.8 хувь нь мал бүхий өрх эзэлдэг.
Тойргийн гишүүн Ж.Батжаргал сумын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 44 тэрбум төгрөгийн өртөг бүхий Аргалант, Баянцогт сумыг холбох 26,7 км хатуу хучилттай авто замын ажилтай танилцлаа.
eca2424e6b834b86b3ae006620dc03bc
 
Мөн орон нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзан УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулж, санал хүсэлтийг нь сонссон юм. Уулзалтын үеэр, бензин шатахууны нийлүүлэлт, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт үзүүлэх дэмжлэг, ажлын байр нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай талаар иргэд саналаа хэлж байв.
bc9b13de97a0443da788a4246d6257aa
 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Цагаан алт, Хүнсний хувьсал хөтөлбөрөөр дамжуулж нэмүү өртөг шингээсэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ. Орон нутагт газар тариалан мал аж ахуйг хослуулан хөгжүүлж төв суурийн газрыг төмс хүнсний ногоо, мах сүүгээр хангах кластр үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой” гэдгийг тодотгон хэллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.