Адууны эмнэлэгтэй болох саналаа танилцуулжээ
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Засаг дарга Л.Төмөрчөдөр БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төв аймгийн Сэргэлэн суманд “Адууны эмнэлэг барих төсөл”-ийг хэрэгжүүлэх боломж, ач холбогдлыг танилцуулсан байна.
Уг төслийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2024 оны 12 дугаар сард хоёр улсын холбогдох яам, сургуулийн удирдлагууд хэрэгжүүлэх протоколд гарын үсэг зуржээ. Гэвч хоёр улсын Засгийн газар шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төслийг эхлүүлэх шийдвэр албан ёсоор гараагүй байгааг Профессор А.Гомбожав тодотгоод, төслийн саналыг дахин уламжилж өгөхийг Элчин сайдаас хүсжээ.
Элчин сайд Чой Жин Вон уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төслийг урагшлуулахын тулд ХХААХҮ-ийн сайд болон Сангийн сайдын дэмжсэн албан бичгийг БНСУ-ын Элчин сайдын яаманд ирүүлэхийг хүссэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.