Усны үйлчилгээний шинэчлэлд зорилтот өрхийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ
Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Суурин захирал Тина Юү, Нийгмийн дүн шинжилгээ хариуцсан захирал Шэрон Рожерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Улаанбаатар хотын ус хангамжийн төсөл 2021-2026 онд амжилттай хэрэгжиж дууссаныг онцоллоо.
Төслийн хүрээнд нийслэлийн усан хангамжийг нэмэгдүүлэх томоохон дэд бүтцийн ажлуудыг хэрэгжүүлж, гэр хорооллын 180 гаруй худгийг автоматжуулснаар иргэд цагийн хязгаарлалтгүйгээр ус авах боломж бүрджээ. Мөн усны тарифын өсөлт бага орлоготой өрхүүдэд үзүүлэх нөлөөллийг Үндэсний статистикийн хороотой хамтран судалж, үр дүнд нь зорилтот бүлгийг дэмжих нийгмийн хамгааллын бодлогын шийдлийг боловсруулсан байна. Энэхүү зохицуулалтыг Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.