Хүртээмжтэй үйлчилгээний чиглэлээр зөвлөгөөн боллоо
Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний эрх, хүртээмжтэй орчин болон нийгмийн хамгааллын чиглэлээр орон нутгийн боловсон хүчнийг чадавхижуулах зорилготой салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.
Төвийн бүсийн аймгуудын 127 албан хаагч оролцсон тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцжээ.
Сургалт, зөвлөгөөний хүрээнд:
-Ажлын байрны хүртээмжтэй орчин бүрдүүлэх
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зүйн шинэчлэл
-Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилт зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
“Халамжаас хөдөлмөрт — хамтдаа хөгжье!”
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.