"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа.
“Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 42 орны 700 гаруй тамирчин оролцож байна.
Эдгээрээс 700 гаруй тамирчин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд гүйж байгаа юм. Бүтэн марафонд гүйж байгаа тамирчдаас дурдвал, Олон улсын хэмжээний мастер Ж.Олонбаяр, Д.Гантулга, Г.Одхүү, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан, Б.Номин-Эрдэнэ, Японы тамирчин Tомита Наоки, Ширадо Мизуки, Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти, Парнинго Раута, БНХАУ-ын тамирчин Цуй Вэй Канг нар гүйж байна.
Бүтэн марафоны нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа нар оролцож нийт гүйгчдэд амжилт хүсжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.