Өрсөлдөөн улам бүр ширүүсэж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдааны тойм мэдээллийг хүргэж байна.

12 өдрийн барилдаанд озеки Киришима Б.Лхагвасүрэн секиваке Котошохогоор 10 дахь даваагаа авлаа. Тэгвэл секивакэ Котошохогийн дүү Котейхо мөн л ээлжит даваагаа авч Киришима Б.Лхагвасүрэнгийн хамт 10 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж эхэллээ. Харин тэдний араас Комүсүби Вакатакакагэ нарын дөрвөн бөх есөн даваа, гурван унаатай нэхэж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.