🔴Уурхайчид ХАОАТ-ын нэмэгдлийг эсэргүүцсэн өргөх бичиг хүргүүлнэ
“Их-Орд” Ажилчдын эрхийг хамгаалах ҮЭ-ийн холбооноос ХАОАТ-т хязгаар тогтоосныг өөрчлөх тухай Ерөнхий сайд Н.Учралд өргөх бичиг барих мөн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайд өргөх бичиг барилаа.
Уул уурхайн салбарын ажилтнууд хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/-ын шаталсан нэмэгдлийг эсэргүүцэж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд өргөх бичиг хүргүүлэхээр болжээ. Өргөх бичигт уул уурхайн салбар Монгол Улсын экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлж, хүнд нөхцөлд ажилладаг уурхайчид эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн олон дарамт дунд хөдөлмөр эрхэлдэг талаар онцолсон.
Мөн ХАОАТ-ыг 120 сая төгрөгөөс дээш орлогод 15 хувь, 180 сая төгрөгөөс дээш орлогод 20 хувь болгон нэмэгдүүлэх нь ажиллагсдад хэт ачаалал болж байгааг дурджээ. Иймд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн орлогод ногдуулах татварыг 10 хувь хэвээр хадгалж, холбогдох хуулийг дахин хэлэлцэж өгөхийг хүссэн байна. Түүнчлэн Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон удирдлагад хамтын гэрээний хэрэгжилттэй холбоотой дэмжлэг хүссэн албан бичиг хүргүүлэх юм. Өргөх бичгийг уурхайчдын төлөөлөл санаачлан боловсруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.