Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийн талаар уулзалт боллоо

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийн талаар уулзалт боллоо

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах төвд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтад төрийн холбогдох байгууллагууд, мэргэжлийн холбоод, экспортлогч аж ахуйн нэгжүүд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд үүсэх боломж, тулгамдсан асуудлын талаар санал солилцсон байна. 

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын бүтээгдэхүүнд үзүүлэх гаалийн тарифын хөнгөлөлт, гарал үүслийн дүрэм, техникийн зохицуулалт болон стандартын шаардлагын талаар мэдээлэл өглөө.

715ef8d557224aa7ae381c4bc487e274

Мөн Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг салбарын мэргэжлийн байгууллагууд болон экспортлогч аж ахуйн нэгжүүд хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд тулгарч буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.