"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн үеэр зарим байршилд авто замын хөдөлгөөнийг түр хаана
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан 06:00-18:00 цагийн хооронд дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлахыг иргэд, жолооч нарт анхааруулж байна.
Хөдөлгөөн түр хязгаарлах байршлууд:
-Цэцэг төвийн уулзвар
-Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
-Чингэлтэй дүүргийн уулзвар
-ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
-11 дүгээр хороолол
-Сансрын шатахуун түгээх станц
-Сансрын туннел
-Зүүн дөрвөн замын уулзвар
-Халдварт
-Нарантуул захын уулзвар
-Нүхэн гарц
-Жанжин клуб
-Улиастай уулзвар
-“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
-Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
-Жаргалан хотхон
-Шангри-Ла төвийн уулзвар.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.