Албан бус хөдөлмөр эрхлэлтэд тавих хяналтыг сайжруулах сургалт үргэлжилж байна

Албан бус хөдөлмөр эрхлэлтэд тавих хяналтыг сайжруулах сургалт үргэлжилж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах ээлжит сургалтыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт нь гэрийн үйлчилгээний ажилтан, туслах малчин болон эмзэг бүлгийн иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, албан бус хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын туршлага, практикт суурилсан мэдлэг олгоход чиглэж байгаа юм.

6f4a74dcf2a145098ebd3a9643b03348

Сургалтыг ОУХБ-ын “Орчин үеийн хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт 17 модульт хөтөлбөрийн хүрээнд Удирдлагын академитай хамтран үе шаттайгаар зохион байгуулж байна.

Нээлтийн үеэр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид ажилтны эрхийг хамгаалахад чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой ахиц гарсан ч албан бус салбар, тэр дундаа гэрийн үйлчилгээ, туслах малчин, хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хяналтад сорилт байсаар байгааг дурдсан юм. Мөн “Хөдөлмөрийн хяналтын тухай” ОУХБ-ын 81 болон 129 дүгээр конвенцод нэгдэн ороход манлайлал үзүүлж буй ГБХНХ-ын удирдлагуудад талархал илэрхийлжээ. 

216a44d46abd43719914f20aca91e990

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.