Монгол бөхчүүд амжилт дүүрэн барилдаж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 10 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Есөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд ганцаараа качикоши хийж башёг тэргүүлж байсан озеки Киришима Б.Лхагвасүрэн өчигдрийн барилдаанд экс озеки Шодайд өвдөг шороодсоноор найман даваа, хоёр унаатай боллоо. Түүний араас нэхэж явсан комүсүби Вакатакакаге нарын таван бөх бүгд энэ өдөр ээлжит даваагаа авснаар зургаан бөх тус бүр найман даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж эхэллээ.

Есөн өдөр дараалан өвдөг шороодоод байсан Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр өөрийн нутаг нэгт Асахакурюу Р.Жамъянтогтохыг давж Нацү башёгийн анхны даваагаа авлаа.
Дээд зиндаанд:
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 8:2
З-7 Чиёошома Г.Мөнхсайхан 4::6
З-8 Оошома П.Дэлгэрбаяр 5:5
Б-8 Асахакүрюү Р.Жамъянтогтох 3:7
Б-12 Тамаваши Б.Мөнх-Оргил 1:9
Жүрёо зиндаанд:
З-1 Оонокацү Б.Чойжилсүрэн 6:4
З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн 3:7
З-4 Кёкүкайюү Ш.Далайбаатар 6:4
Б-7 Тошинофүжи Ө.Дэмиджамц 5:5
Б-12 Тамашүохо Э.Энхманлай 7:3
Макүшита зиндаанд:
Б-8 Хокүтэнкай Г.Сүхбат 2:3
З-18 Казэноүми Ц.Билгүүн 2:3
З-39 Тацүбаяма М.Буянтогтох 4:1
З-46 Тэнросэй С.Лувсангомбо 2:3
Б-48 Саданохикари Д.Наранцогт 3:2
Санданмэ зиндаанд:
З-2 Госэйзан Б.Мөнх-Од 4:1
З-6 Асахифүжи Б.Очирсайхан 5:0
З-55 Тэншёояма Г.Отгонбат 5:0
Жонокүчи зиндаанд:
З-15 Хакүгэцүро А.Сүхбат 5:0
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.