Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны эхний өдөр 14.6 тонн мах борлуулжээ
“Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд өчигдөр /2026.05.19/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулжээ.
Өргөтгөсөн худалдаанд “Багануур Max Маркет” ХХК болон “Чойбалсан Групп” ХХК хамтран Хангай хотхон, Байгаль эх цогцолбор, Алтжин бөмбөгөр, Жуковын талбайд худалдаа явуулж, 2471.75 кг хонины мах, 5603.05 кг үхрийн мах буюу нийт 8074.8 кг нөөцийн мах борлуулсан байна.
Харин “Агро нэгтгэл трейд” ХХК Төв цэнгэлдэх хүрээлэн болон Цамбагарав үйлчилгээний төвд худалдаа зохион байгуулж, 3047 кг хонины мах, 3537 кг үхрийн мах буюу нийт 6584 кг нөөцийн махыг иргэдэд нийлүүлжээ.
Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 5518.75 кг хонины мах, 9140.05 кг үхрийн мах буюу 14.6 тонн нөөцийн мах борлуулаад байна.
Нөөцийн махыг тээвэрлэх явцад хүнсний аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлтийн стандарт шаардлагыг мөрдүүлж, агуулахаас ачсан тээврийн хэрэгсэлд лац тавин худалдааны цэгүүдэд хүргэж байгаа аж. Мөн иргэдэд худалдан авалтын төлбөрийн баримтыг хэвлэн олгож байна.
Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 10:00-18:00 цагийн хооронд өмнөх зургаан байршилд үргэлжлэх бөгөөд “Номин”, “Миний дэлгүүр”, “М Март” сүлжээ дэлгүүрийн 81 салбар, “Сансар” сүлжээ дэлгүүрийн хоёр, “Carrefour”-ийн хоёр салбар зэрэг нийт 85 цэгээр худалдаалах юм. Нөөцийн махыг анхны гэрээний үнээр буюу үхрийн махыг килограмм тутмыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
-СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН БАЙРШЛУУДЫГ дараах холбоосоор авна уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.