Ногоон бүсийн тусгай сэтгүүл хэвлэгдэнэ

Ногоон бүсийн тусгай сэтгүүл хэвлэгдэнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүс хариуцсан дэд хороо, COP17 Үндэсний хорооны ажлын алба болон “Ногоон эрэл сэтгүүл” хэвлэл мэдээллийн байгууллага 2026 оны тавдугаар сарын 18-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Тус санамж бичгийн дагуу “Ногоон эрэл сэтгүүл” нь 2026 оны наймдугаар сарын 17–28-нд Монгол Улсад зохион байгуулагдах COP17-ын Ногоон бүсэд зориулсан тусгай дугаарыг хэвлэн гаргах юм.

Сэтгүүлийн тусгай дугаар нь Ногоон бүсийн хөтөлбөр, мэндчилгээ, спонсорын мэдээлэл, бүсийн газрын зураг болон зохион байгуулалтын бусад мэдээллийг агуулна.

Санамж бичигт Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга, бөгөөд Ногоон бүс хариуцсан дэд хорооны дарга Г.Батзориг, COP17 Үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Гантуяа болон “Ногоон эрэл сэтгүүл” ХМБ-ын ерөнхий эрхлэгч Д.Ариунцэцэг нар гарын үсэг зуржээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.