Сүхбаатар дүүргийн теле камерын хяналтын төв 24 цагаар 1016 камераар хяналт тавин ажиллаж байна
Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, ашиглалтад оруулсан Теле камерын хяналтын дэд төв нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна.
Тус төвд 20 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд нийт 1016 камераар хяналт тавьж байна. Мөн хүний царай таних, автомашины улсын дугаар илрүүлэх аналитик систем бүхий өндөр хүчин чадлын камеруудыг ашиглаж эхэлжээ.
Теле камерын хяналтын дэд төв ашиглалтад орсноор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих, хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх ажилд ахиц гарч байгааг албаныхан онцоллоо. Мөн цагдаагийн байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх болон болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр тогтмол хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид камерын хүчин чадал, хамрах хүрээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.