Knowmadic Arts Lab зургаадугаар сард зохион байгуулагдана

Knowmadic Arts Lab зургаадугаар сард зохион байгуулагдана

Knowmadic Arts Lab нь нүүдлийн соёл иргэншлийн гүн ухааныг түгээн дэлгэрүүлэх, залууст нүүдлийн мал аж ахуйтай биечлэн танилцах боломж олгох зорилготой хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр анх 2025 оны наймдугаар сард Говьсүмбэр аймагт зохион байгуулагдаж, Монгол Улсын өнцөг булан бүрээс шалгарсан өөр өөрийн өвөрмөц онцлог, үзэл бодолтой 12 оюутан залуу хамрагджээ.

1bfd0e23e8524142aba910b66d20baf6

26d84bd613494e5ba49cbefbb7eb7471

Хөтөлбөрийн үеэр оролцогчид Харвард, Стэнфордын их сургуулийн профессорууд, Монголын судлаачид болон уран бүтээлчидтэй хамтран хүн, байгаль, нийгмийн харилцаа, дэлхийн тогтолцооны талаар судалж, шинэ өнцгөөс сэтгэн эргэцүүлэх боломжийг олж авчээ.

4d56acbe89de41a3a866dfa3502f49b5

a935e3d641b1492cb1dadeaf8ab4686c

Энэ жилийн зуны хөтөлбөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд, хангай ба тал хээрийн байгалийн өвөрмөц зохицол бүрдсэн түүхэн бүс нутагт зохион байгуулагдана. Нутгийн малчин иргэдийн оролцоотой хэрэгжих энэхүү хөтөлбөр нийт долоон хоног үргэлжилнэ. Хөтөлбөрт 18-25 насны залуус хамрагдах боломжтой бөгөөд оролцох хүсэлтэй залуусын өргөдлийг энэ сарын 22-ныг хүртэл хүлээн авна. Тодруулбал, хөтөлбөрийн эхний хэсэг зургаадугаар сарын 13-14-нд Улаанбаатар хотод, үндсэн хөтөлбөр зургаадугаар сарын 15-19-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болно.

82f1c79b8d914ec38e9d58b83fa5f6e9

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.