🔴 LIVE: Сумо бөхийн Нацү башё /Ес дэх өдрийн барилдаан/

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн ес дэх өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

a2b2f7292ffd48c08326da08a51492b7

Найман өдрийн дараах байдлаар озеки Киришима Б.Лхагвасүрэн нарын гурван бөх тус бүр долоон даваа, нэг унаатайгаар дээд зиндааг тэргүүлж байна. Нацү башёгийн найм дахь өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү.  

Өнөөдрийн онцлох учраа: 

Озэки Киришима (7-1) – Маэгашира 5 Вакамотохару (2-6): Өчигдрийн барилдаанд "өвдөг шороодсон" Киришима Б.Лхагвасүрэнгийн хувьд өнөөдөр сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэлтэй байгаагаа харуулах шаардлагатай. 

Озеки Котозакура (7-1) – Маэгашира 4 Гонояма (6-2): Өнөөдрийн хамгийн сонирхолтой тулаан. Гонояма өчигдөр нэг ч унаагүй явсан Озэки Киришима Б.Лхагвасүрэнг давсан бөгөөд өнөөдөр дараагийн озеки болох Котозакуратай тулна. 

Дээд зиндааны монгол бөхчүүдийн хувьд: 

Озеки Киришима Б.Лхагвасүрэн /7-1/ - Маэгашира /5/ Вакамотохару /2-6/ 
Маэгашира /13/ Тамаваши Б.Мөнх-Оргил /0-8/
- Маэгашира /12/ Шиши /2-6/ 
Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /5-3/ - Маэгашира /6/ Чураноуми /5-3/ 
Маэгашира /7/ Чиёошома Г.Мөнхсайхан /4-4/ - Маэгашира /10/ Асанояама /5-3/ 
Маэгашира /8/ Асахакурюу Р.Жамъянтогтох /3-5/ - Маэгашира /5/ Шодай /2-6/   
 
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.