Башёгийн дундаас өрсөлдөөн улам ширүүсэж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн найм дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Долоон өдрийн дараа дээд зиндаанд нэг ч унаагүйгээр тэргүүлж байсан Озеки Киришима Б.Лхагвасүрэн өвдөг шороодсоноор найман дахь өдрийн барилдааны дараа башёг долоон даваа, нэг унаатай гурван бөх тэргүүлэх боллоо.
Залуу бөх Гонояама нэг ч унаагүй босоо явсан озеки Киришима Б.Лхагвасүрэнг Ошидаши мэхээр давж том сенсацыг тарилаа. Харин нөгөө озеки болох Котозакүра дөрвөн өдөр дараалан өвдөг шороодож тун хүндхэн башёг үргэлжлүүлж байна.
Нацү башёгийн гол фаворитуудын нэг комүсүби Вакатакакагэ Охог давж долоо дахь даваагаа авснаар тэргүүлэгчдийн эгнээнд албан ёсоор нэгдлээ.
Энэ өдрийн хамгийн үзүүштэй, ширүүн барилдаан Тобизарү, Үра нарын хооронд болсон. Эхний барилдаан маргаантай болж, дахин барилдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд дахин барилдаанд Тобизарү илүү дайчин байж, Үраг түлхэн гаргаснаар 7-1 амжилттай тэргүүлэгчдийн нэг боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.