Өнөөдөр олон улсын музейн өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын музейн өдөр тохиож байна

Жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэдэг Олон улсын музейн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг Олон улсын музейн зөвлөл 1977 оноос эхлэн дэлхий даяар тэмдэглэж иржээ. 2026 оны уриа нь “Музей хуваагдсан дэлхийг нэгтгэнэ” буюу “Museums Uniting a Divided World” хэмээн зарлагдсан байна. Энэ хүрээнд музей нь соёл, түүхийг хадгалахаас гадна хүмүүсийг ойлголцол, эв нэгдэлд уриалах чухал орон зай болохыг онцолжээ. Дэлхийн олон музей энэ өдөр тусгай үзэсгэлэн, үнэ төлбөргүй үзвэр, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.