🔴 LIVE: Сумо бөхийн Нацү башё /Тав дахь өдрийн барилдаан/

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн тав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

251ba0a795684101ac46e4b94960e4a8

Дөрвөн өдрийн дараах байдлаар озеки Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй гурван бөх башёг уналгүйгээр тэргүүлж байна. Нацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү.  

Дээд зиндаанд эргэн ирж, хүчтэй байгаа Вакатакакагэ Озеки Киришимагийн хамтаар нэг ч унаагүй яваа ба тэрээр өнөөдөр Маэгаширагийн 1-д эрэмбэтэй Тананошёотой тулна.

Өнөөдөр /тавдугаар сарын 14-ний өдөр/ буюу Нацү башёгийн тав дахь өдөр дээд зиндаанд Маэгаширагийн 7-д эрэмбэтэй Чиёошома Г.Мөнхсайхан болон Маэгаширагийн 8-д эрэмбэтэй Ошома П.Дэлгэрбаяр нарын монгол бөхчүүд хоорондоо учраа таараад байна. 

Озеки Киришима Б.Лхагвасүрэн /4-0/ - Маэгашира /3/ Хирадоуми /2-2/ 
Маэгашира /13/ Тамаваши Б.Мөнх-Оргил /0-4/
- Маэгашира /16/ Ваканошо /3-1/ 
Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /2-2/ - Маэгашира /7/ Чиёошома Г.Мөнхсайхан /2-2/
Маэгашира /8/ Асахакурюу Р.Жамъянтогтох /2-2/ - Маэгашира /6/ Чураноуми /3-1/   
 
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.