Том цолтой бөхчүүдэд халгаатай башё үргэлжилж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

d96fdb4fcc1049e393fb8e60ba3b0f10

Дөрвөн өдрийн дараах байдлаар озеки Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй гурван бөх башёг уналгүйгээр тэргүүлж байна. 

  • Озеки Киришима Б.Лхагвасүрэн
  • Комүсүби Вакатакакаге
  • Маэгашира /13/ Котоейхо

Тэгвэл комүсүби Такаяасү нурууны хуучин бэртэл нь сэдэрсэн тул эмчийн магадлагаагаар башёг өнжиж, эмчилгээ хийлгэж эхэлжээ. Ийнхүү хоёр аварга, озеки Аонишикигийн араас дахин нэг өндөр цолтон башёг орхиж байна. Мөн түүнчлэн эхний дөрвөн өдрийн дараах байдлаар секивакэ цолтой Котошохо, Атамифүжи нар хэн хэн нь нэг даваа, гурван унаатай буюу амжилт муутай явж байна. 

Нацү башёгийн дөрөв дэх өдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унаа буюу явцын мэдээлэл

Озеки Киришима Б.Лхагвасүрэн /4-0/ - Маэгашира /2/ Ичияамамото /1-3/ 
Маэгашира /13/ Тамаваши Б.Мөнх-Оргил /0-4/ - Маэгашира /12/ Токихаяатэ /1-3/ 
Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /2-2/ - Маэгашира /9/ Нишикифүжи /1-3/ 
Маэгашира /8/ Асахакурюу Р.Жамъянтогтох /2-2/ - Маэгашира /10/ Хакунофүжи /3-1/   
Маэгашира /11/ Чиёошома Г.Мөнхсайхан /2-2/
- Маэгашира /5/ Шодай /1-3/
 
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.