"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж томилогдлоо

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж томилогдлоо
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо. Компанийн тамга тэмдгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.
e0abb8cd3d174deab8d924325f93eb70
Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нь “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийж, ордын олборлолтыг нэмэгдүүлэн, экспортыг эрчимжүүлж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн ажлын туршлагатай.
 
Н.Цэрэнсамбуу нь 2022 оны 11 дүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар, 2025 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд нүүрсний борлуулалтыг 1.8 дахин, борлуулалтын орлогыг 1.7 дахин, ачилтыг 1.8 дахин, биржийн борлуулалтыг 6.7 дахин, биржийн ачилтыг 3.9 дахин, биржийн экспортыг дөрөв дахин тус тус нэмэгдүүлсэн амжилттайгаар ажлаа хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.