“Тархины хөгжилд хамгийн чухал үе нь 0-5 нас” гэж судлаачид онцолжээ

“Тархины хөгжилд хамгийн чухал үе нь 0-5 нас” гэж судлаачид онцолжээ

Хүүхдийн тархины хөгжлийн хамгийн эрчимтэй үе нь төрснөөс хойших эхний таван жил байдаг талаар олон улсын судалгаанууд дахин онцолжээ.

Энэ хугацаанд хүүхдийн тархи насанд хүрсэн хүний тархины ойролцоогоор 90 хувьд хүрч хөгждөг байна.

Мэргэжилтнүүдийн хэлснээр бага насанд нь:

-Хайр халамжтай орчин бүрдүүлэх

-Ном уншиж өгөх

-Хүүхэдтэй тогтмол ярилцах

-Хамт тоглох

-Зөв хооллолт, нойрыг хэвшүүлэх нь тархины хөгжилд хамгийн хүчтэй нөлөөлдөг аж.

Мөн бага насандаа хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртсөн хүүхдүүдийн суралцах чадвар, сэтгэл зүйн тогтвортой байдалд урт хугацааны сөрөг нөлөө үүсдэг болохыг судлаачид анхааруулжээ. UNICEF болон World Health Organization-ын мэдээлснээр хүүхдийн эрт үеийн хөгжилд хийсэн хөрөнгө оруулалт нь тухайн улсын ирээдүйн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилтэй шууд холбоотой байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.