JUMP JUNIORS: GEN Z залуучуудын бүтээмжийн хөдөлгөөнд нэгдээрэй
Улаанбаатар хот - Монгол Улсын хүн амын бүтцэд 18–29 насны, Gen Z үеийн залуучууд зонхилж буй энэ чухал үед хөдөлмөрийн насны залуусын бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн оролцоог бодитоор дэмжих зорилготой “Jump Juniors” үндэсний бүтээмжийн санаачилга албан ёсоор эхлэх гэж байна.
Энэхүү санаачилга нь хөдөлмөрийн зах зээлийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцүүлэн залуучуудад шаардлагатай ур чадвар, бүтээмжийн дадал, технологид суурилсан ажлын шинэ соёлыг төлөвшүүлэхэд чиглэнэ. Ингэснээр ирээдүйн ажиллах хүчийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.
Санаачилгыг хэрэгжүүлэгч SDY Junior клуб нь 23–29 насны залуусын оролцоо, боловсрол, манлайллыг дэмжих замаар тэдний хувийн хөгжил, үзэл бодлын эрх чөлөөг хүндэтгэсэн хамтын орчныг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг бөгөөд залуучуудын дуу хоолой, оролцоог нэмэгдүүлж, эрх чөлөө, шударга ёс, үндэсний үнэт зүйлд тулгуурласан нийгмийн манлайлагчдыг төлөвшүүлэх алсын хараатай.
“Jump Juniors” арга хэмжээ энэ сарын 16-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдана.
Арга хэмжээний хүрээнд “Бүтээмжийн үсрэлтийн 4 зам” сэдвийн дор оролцогчид:
· Мөрөөдлийн ажлын байраа тодорхойлох
· Залуучуудын бүтээмжийг дэмжих бодлогын санал боловсруулах
· Дэлхийн хэмжээний хиймэл оюуны мэргэжилтнүүдээс сургалт авах боломжуудыг нэг дороос хүртэх юм.
Түүнчлэн арга хэмжээний дараа “Jump Challenge” хөтөлбөр хэрэгжих бөгөөд 66 хоногийн хугацаанд бүтээмжийн дадал суулгах сорилтууд, сургалт, уулзалтууд зохион байгуулагдана. Хөтөлбөрийн шилдэг оролцогчийг олон улсын бүтээмжийн хуралд оролцуулах юм.
Залуучууд та бүхэн бүтээмжийн үсрэлт хийж, өөрийгөө дараагийн түвшинд сорихыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлээрэй.
Бүртгэл: www.sdyjunior.mn
Дэлгэрэнгүйг: 99040684, 89700247
Цахим хуудаc: SDY Junior Club
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.