"The Royal Heartaches"хамтлагийн дөрвөн жилийн ой тохиож байна

"The Royal Heartaches"хамтлагийн дөрвөн жилийн ой тохиож байна

Залуусын дунд өөрсдийн өвөрмөц өнгө аяс, мэдрэмжтэй хөгжмөөрөө танигдаад буй The Royal Heartaches хамтлаг байгуулагдсаны дөрвөн жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэд ойн өдрөө тохиолдуулан албан ёсны цахим хуудсаараа дамжуулан сонсогчдодоо талархал илэрхийлж, “Энэ хугацаанд бидний дуу хөгжимтэй хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Цаашдаа ч илүү олон шинэ уран бүтээлээр уулзацгаая” хэмээн нийтэлжээ.

Дөрвөн жилийн хугацаанд тус хамтлаг өөрсдийн хэв маяг, уур амьсгал бүхий уран бүтээлүүдээрээ сонсогчдын хүрээгээ тэлж, Монголын инди хөгжмийн урсгалд өөрийн гэсэн өнгийг бий болгож чадсан юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.