Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна
Орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааны үндэслэгч Florence Nightingale-ийн мэндэлсэн өдөр болох тавдугаар сарын 12-ныг дэлхий даяар Олон улсын сувилагчдын өдөр болгон тэмдэглэдэг.
Олон улсын сувилагчдын зөвлөлөөс 2026 оны арга хэмжээг “Бидний сувилагч. Бидний ирээдүй. Эрх мэдэлжсэн сувилагч амь аварна” уриан дор зохион байгуулж байна.
Энэ жилийн кампанит ажил нь сувилагчдын ажлын орчин, хөдөлмөрийн үнэлэмж, манлайлах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд сувилагчдыг бодитоор дэмжих нь эрүүл мэндийн салбарын чанар, хүний амь насыг аврах үйл ажиллагаанд чухал нөлөөтэйг онцолжээ.
Монгол Улс сувилагчдын өдрийг 1995 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил “Цогц чадамж – Сувилагчийн үнэ цэнэ” уриан дор зохион байгуулж байна.
Өдрийн хүрээнд сувилагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, мэргэжлийг нь сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулдаг. Албан бус судалгаагаар өнөөдөр Монгол Улсад 15 мянга орчим сувилагч ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.