“Өмнөд Монголыг дэмжих өдөр”-ийг олон улсад тэмдэглэж байна
Жил бүрийн тавдугаар сарын 11-нд дэлхийн зарим улс оронд “Өмнөд Монголыг дэмжих өдөр” нэртэй эв санааны нэгдлийн арга хэмжээ зохион байгуулагддаг.
Энэ өдөр нь 2011 онд Өмнөд Монголд болсон нэгэн эмгэнэлт явдалтай холбоотой. Тухайн үед Өмнөд Монголын Шилийнгол нутагт амьдардаг малчин Мэргэн хэмээх иргэн уурхайн тээврийн автомашинууд бэлчээр сүйтгэж байгааг эсэргүүцэн зогсох үеэр амиа алдсан хэрэг гарсан байдаг.
Үүний дараа нутгийн иргэд, оюутнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, бэлчээр нутаг, эх хэл, соёлоо хамгаалах асуудлыг олон улсад анхааруулах болсон юм.
Үүнээс хойш энэ өдрийг:
-Бэлчээр, байгаль хамгаалах, монгол хэл, соёлыг дэмжих, хүний эрхийн асуудалд анхаарах,
-Өмнөд Монголын иргэдтэй эв санааны нэгдэл илэрхийлэх өдөр болгон тэмдэглэж иржээ.
Энэхүү арга хэмжээ энэ жил Токио, Нагоя, Фүкүока хотоос гадна Монгол Улс, Нидерланд, АНУ, Их Британи зэрэг дэлхийн олон оронд зохион байгуулагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.