Гамшгийн үед ажиллах чадавхыг бэхжүүлэх сургуулийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн улсын алба болон Сурталчилгааны улсын албанд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг сургуулийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Арга хэмжээнд Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд танхимаар оролцож 21 аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын дарга нар цахимаар холбогдож, нийт 100 гаруй алба хаагч хамрагджээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Хяналт-шалгалт, дотоод аудитын газрын дарга Б.Янжмаа бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийв. Тус сургалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах, болзошгүй нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.