Өнөөдөр дэлхийн бүжгийн өдөр
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-нд дэлхий даяар International Dance Day-ийг тэмдэглэдэг. Анх 1982 онд UNESCO-гийн санаачилгаар бий болсон энэхүү өдөр нь Францын суут бүжиг дэглээч Jean-Georges Noverre-ийн төрсөн өдөртэй давхцдаг. Түүнийг орчин үеийн балетын эцэг хэмээн нэрлэдэг бөгөөд бүжгийг зүгээр нэг хөдөлгөөн бус, утга илэрхийлдэг урлаг болгож хөгжүүлсэн түүхтэй.
Хүн бүр ижил хэлээр ярьдаггүй ч бүжгийг ойлгоход орчуулга хэрэггүй. Хөгжим эгшиглэхэд, бие хөдөлж эхлэхэд соёл, үндэс угсаа, нас хүйсийн ялгаа бүдгэрч, зөвхөн мэдрэмж л үлддэг.
Тиймээс энэ өдрийг “дэлхийн хамгийн ойлгомжтой хэлний баяр” гэж ч нэрлэх нь бий.
Олон улсын бүжгийн өдөрт зориулан нээлттэй бүжгийн сургалтууд, гудамжны болон тайзны тоглолтууд, соёлын солилцооны арга хэмжээнүүд, мэргэжлийн болон сонирхогчдын хамтарсан үзүүлбэрүүд зохион байгуулагддаг Зарим хотуудын гудамж хүртэл тайз болж, хүмүүс хэн нэгнийг шүүмжлэхгүйгээр зүгээр л бүжиглэж, баяр хөөрөө хуваалцдаг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.