Ахмадуудын нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө

Ахмадуудын нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр болсон ахмадуудын уулзалтад оролцож ахмад настны нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэд зориулан зохион байгуулсан ээлжит уулзалтад намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо. 
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй ахмадуудын асуултад тайлбар өгөхдөө “Тэтгэврийн тогтолцоонд тулгамдаад буй зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар итгэлцүүрийн зөрүүгээс шалтгаалан бага тэтгэвэр авч буй 130 гаруй мянган ахмад настан бий” гэв.
38496f1aeeea4c44b9dbb54c842f4144
Өнөөдрийн байдлаар дундаж тэтгэврийн хэмжээ 930.2 мянган төгрөг байгаа бөгөөд ахмадуудын зүгээс тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлага тавьж буй. Ийм хэмжээний нэмэгдлийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт 4.6 их наяд төгрөг шаардлагатайг салбарын сайд дурдсан юм. Гэвч улсын төсвийг хэлэлцэн батлах эрх УИХ-д байдаг. Иймд энэ асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд улсын төсвийн боломж, нөхцөлтэй уялдуулах шаардлагатай гэж үзэж байна.
Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдүүлэх, халамжийн сангаас ахмад настанд олгож буй санхүүжилт, хөнгөлөлт, тусламж, насны хишиг, асаргааны тэтгэмж зэрэг төрийн бодлого хэрэгжиж байна. Эдгээрээс амралт, рашаан сувиллын хөнгөлөлтөд хамгийн өндөр хувиар хамрагддаг бөгөөд энэ жил 52 амралт, сувиллын газартай хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.
Ахмадуудын зүгээс санал хүсэлт, асуулт тавихдаа тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинээр тогтоох шаардлагатай гэж нэг хэсэг нь хэлж байлаа. Зарим нь тэтгэвэр, цалин хөлсийг нэмэхээс өмнө шатахуун, мах, гурилын үнийг төрөөс барих, тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
37c81439f0be44b09e9330519a28dcec
e298ce77fa734c7791c989ca3c6f00ea

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.